1.   Бид таны бүтээлийг өөрийн сайт дээрээ байрлуулахаас гадна "UB лавлах1617"  таныг дэмжин ажиллах болноо. Дэлгэрэнгүй мэдээллийг 318888 утаснаас лавлан асууна уу.

Нүүр хуудас >> Шинэ ном

Томоо-Овоо толь

Уг толь нь Англи, Орос үгсийн сангаас Монгол хэлтэн хүн хэрхэн тогтоож, өөрийн болгох  уламжлалт биш, шинэ аргыг нийтийн хүртээл болгох зорилготой юм.
 

    Уг толинд Англи, Орос үгсээс Монгол хэлтэй дүйх буюу авиа, бичиглэл ойролцоо бөгөөд утга ижил тус бүр 300 орчим идэвхит үгсийг багтаасан ба эдгээр үгс, болон хялбар тогтоож болох үгсийг үржүүлэн,  ургуулж төсөөлөх  замаар 3000- 5000-10000 ба үүнээс дээш үгсийг ердөө л 30 хоногийн дотор  өөрийн болгон тогтоож авах аргыг өгүүлэв.
    Хүн бүрийн харь хэл сурах ба сурсан түвшин өөр тул хир бэлтгэлтэйгээс шалтгаалан ийнхүү шатлав. Огт харь хэл үзэж байгаагүй ба нас тогтсон  Монгол хүн гэхэд л Англи, Орос хэлнээс нэгэн зэрэг 3000 гаруй үгсийг өөрийн болгох боломжтой юм. Яагаад нас тогтсон гэвээс, төрөлх Монгол хэлээ сайн эзэмшсэн байх агаад юмны учрыг олох амьдралын ухаантай болсон байдаг. Мөн Монгол хэлээ сайн эзэмшсэн 16-аас дээш насны Монгол залуусад ч мөн адил хамаатай
    Харин бага ба өсвөр насныханд зохимжгүй. Учир нь тэд Монгол хэлээ бүрэн ухаж ойлгоогүй, төрөлх хэлээрээ өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг учир харь хэлний үгсээр сонор , мэлмийг нь самууруулах нь хортой гэж үзэв.
 За ингээд уг тольд хэрэглэсэн аргачлалуудыг нэрлэвэл:
 1. Монгол хэлний үгстэй яг ижил дуудлага, бичлэг ба  утга бүхий үгсийн санг бий болгох
 2. Бичилт өөр боловч авиа дуудлага нь ижил ба мөн утга адил үгс
 3. Авиа дуудлага өөр боловч бичлэг ижил ба утга нь дүйдэг үгс 4. Англи, Орос хэлээр дамжин орчин үеийн Монгол хүмүүст танил болсон Латин, Грек гаралтай  хэлэнд үгсийг ашиглах \ Зарим нь бүр монголжсон үг ч бий\
 5. Англи ба Орос үгсийн язгуур, үндэс үгсийг илрүүлэх
 6. Угтвар ба төгсгөл үгсийн учир, утгыг ойлгох: Prefix, Surfix- Приставки и окончание
 7. Yндэс ба Язгуур үг, төгс биш авианд- Угтвар үгсийг залгаж амилуулах ба утгыг нь ойлгох
 8. Хялбар, богино бөгөөд хоорондоо холбоо бүхий үгсийг тогтоох
 9. Эдгээр хялбар үгсийг мөн Угтвар үгсээр амилуулах
 10. Англи-Орос ижил гарвалтай адил утгатай үгсийн сан
 11. Зөвхөн Монгол хэлтэнд заяагдсан «утгыг ухаж, ургуулан гаргах, төсөөлөх». Яг оноосон Монгол үгийг олох гэх хэрэггүй. Төсөөлөн ойлгосон бол хангалттай. Зөвхөн өөрөө л ойлговол болох нь тэр... Хүн бүр орчуулагч байх албагүй... 12. Yсэг тэмдэглэгээг бус «авиаг голчлох»
 13. Толь бичгийн үсгийн дарааллыг эвдэж «үл дагах»
 14. Зургаар илэрхийлэх зайлшгүй шаардлагатай үгс ба жишээ
 15. Латин, Грек үгсийн тольтой танилцах зэрэг 15 аргыг голчлон энэ «толио» хийжээ



Та сэтгэгпэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж элсэнэ үү!
Сэтгэгдлүүд
Copyright © 2008-2012 Монголын Чинад Билиг /Психотроник/-ийн Хүрээлэн
Design & Developed by SuperGraviton LLC.