Нийлүүлэгчид
Номын ангилал
- Чинад сэтгэхүй
- Анагаах ухаан, Эрүүл мэнд
- Аялал жуучлал, Атлас
- Байгаль орчин, Газарзүй, Геологи
- Барилга, Архитектор, Дизайн
- Бизнес, Маркетинг, Менежмент
- Гадаад хэл дээрх номнууд
- Компьютер, Техник, Интернэт
- Намтар, Дурсамж, Тэмдэглэл
- Нийгэм, Улс төр, Түүх
- Соёл, Урлаг, Спорт
- Сурах бичиг, Гарын авлага
- Уран зохиол, Яруу найраг
- Филисофи, Социологи, Сэтгэл зүй
- Хууль, Эрх зүй
- Хүүхдийн ном
- Хэл шинжлэл, Толь бичиг
- Шашин, Судар, Зурхай
- Шинжлэх ухаан, Танин мэдэхүй
- Эдийн засаг, Зах зээл, Санхүү
- Бусад
Дээд Ухаан сэтгүүл
Мөхдөлгүй цагийн турш хүн төрөлхтөний зүрх тархинд Вэдийн мэдлэг оршсоор ирсэн билээ. Монголчуудын хувьд ч мөн адил боловч, түүхэн цаг үеийн, бидний мэдэх мэдэхгүй олон шалтгааны улмаас энэ мэдлэг бүдэгрэн, ном судруудыг нь олж үзэх боломжгүй болжээ. Иймд Вэдийн мэдлэгийг эх сурвалжаас нь түгээх зорилгоор “Дээд ухаан” хэмээх Вэдийн мэдлэгийн бүрэн сэтгүүлийг монголд анх удаа хэвлэн гаргаж байна.
“Дээд ухаан” сэтгүүлд, Вэдийн олон мянган судруудын охь болсон “Бхагавад-гита”, “Шримад-бхагаватам”, “Шри Чайтаны амь тэтгэгч тамирт царай” судруудын санскрит-англи эх сурвалжийн тайлбаргүй орчуулга, зарим судрын монгол орчуулгын шүүмж, мөн түүнчлэн дэлхийд нэр нь түгсэн бясалгалын багш нарын гарын авлага болсон “Патанжалийн бясалналын судар”-ын орчуулгуудыг цувралаар нийтэлж байна.
Бид судруудын орчуулгыг монгол хэлээр нийтлэхдээ худам монгол бичиг, кирилл бичгийг хослуулан, Вэдийн судрын хэллэгт тохирох монгол үгсийн судалгаа өрнүүлж байгаа болно.
Вэд гэдэг нь жинхэнэ эрдэм мэдлэг, түүнийг эзэмших арга ухаан, үйл явцыг багтаан илэрхийлсэн санскрит үг юм. Вэд нь бидний зүрхэнд мөнхөд оршигч зөн совин, Дээд онгон билээ. Энэ нь зуу зуун жилийг дамнан олон мянган хүний оюун тархиар дамжих тусмаа гажууддаг байна. Номын доройтол туйлдаа орох цаг үе тутамд Дээд онгон өөрийн биеэр бууж, сургаалаа сэргээн айлддаг ажгуу. Бидний одоо амьдарч буй Калийн эриний эхэнд (таван мянган жилийн өмнө) Дээд онгон Кршна дүрээр Энэтхэг газарт бууснаар, вэдийг жинхэнэ эхээр нь сэргээсэн олон мянган судрууд санскрит хэлээр бичигдсэнийг хүн төрөлхтөн өнөө үе хүртэл уншин судалж буй билээ.
Design & Developed by SuperGraviton LLC.





